быстрый займ на карту
Үзсэн: 284

НИЙСЛЭЛИЙН “ШИЛДЭГ ХОРОО” ШАЛГАРУУЛАХ БОЛЗОЛТ УРАЛДААНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1 ДҮГЭЭР ХОРОО ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны нийслэлийн “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”,  “Манай хороо-Миний гудамж”, шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Уг болзолт уралдааныг шилдэг дүүрэг, шилдэг орон сууцны болон гэр хорооллын хороо, шилдэг орон сууцны болон гэр хорооллын аж ахуйн нэгж, байгууллага, шилдэг өрх, шилдэг хог хаягдлын үйлчилгээний байгууллага гэсэн таван чиглэлээр нийт 138 шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн байна.

“Шилдэг хороо” шалгаруулах төрөлд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо  дэд байр, 9 дүгээр хороо тусгай байр эзэлсэн бол 13, 19 дүгээр хороод амжилттай оролцсон.Түүнчлэн Шилдэг хэсгийн ахлагч төрөлд 11, 12 дугаар хороод тусгай байр, 4, 17 хороод амжилттай оролцсон юм. Манай хороо, Миний гудамж аянд 19 дүгээр хороо тусгай байр эзэлжээ.Тус арга хэмжээний үеэр Азийн сангаас хотын засаглалыг сайжруулах төслийн ажилд идэвх санаачилгатай бүтээлчээр оролцож шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан хэмээн үзэж дүүргийн 7 дугаар хороонд өргөмжлөл үнэ бүхий зүйл дурсгасан юм.


Leave a Reply

  • Facebook