быстрый займ на карту
Үзсэн: 217

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ 258 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 258 дугаар цэцэрлэгийн нээлт өнөөдөр боллоо. Тус цэцэрлэг нь 2018 оны 12-дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 8 багш, 7 туслах багш, нийт 32 ажилтан 175 хүүхдийн орон тоотойгоор сургуулийн өмнөх боловсрол олгох үйл ажиллагаа эхэлж байсан юм. Нээлтийн ёслолд УИХ гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, 11 дүгээр хорооны Засаг дарга О.Уянга нар болон тус цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эхийн төлөөлөл, хүүхэд багачууд оролцлоо.
Тус цэцэрлэгийн хамт олны 66,7 хувь нь мэргэжлийн тэргүүлэх багш, арга зүйч багш мэргэжлийн зэрэгтэй туршлагатай боловсон хүчин бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 7 бүлэгт 2-5 насны 245 хүүхдийг сургаж, хөгжүүлж, хүмүүжүүлэх, сургалтын сайжруулсан цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн сайн сайхны төлөө их үйлсэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook