быстрый займ на карту
Үзсэн: 184

ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Үүрэг гүйцэтгүүлэх тухай” А/729 дүгээр захирамжаар дүүргийн Засаг даргын Тамгын газарт шуурхай штаб байгуулан ажиллаж байгаатай холбогдуулан Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Хурлаар дүүргийн Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Онцгой комиссын Орлогч дарга дэд хурандаа С.Эрдэнэбаяр нар дүүргийн нутаг дэвсгэрт сайжруулсан шахмал түлшний хэрэглээ болон түүхий нүүрсийг айл өрх, иргэд аж ахуй нэгж байгууллага хэрэглэж буй байдалд хяналт тавих ажлыг эрчимжүүлж ажиллах талаар онцгой комиссын гишүүд болон хороодын Засаг дарга нарт  үүрэг чиглэл өгч ажиллалаа.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook