быстрый займ на карту
Үзсэн: 236

ХӨДӨЛМӨР ЗУУЧЛАЛЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг угтан Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нэг цэгийн үйлчилгээний танхим, Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Оргил” салбар,  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс үйл ажиллагаагаа сурталчлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үйл ажиллагаанд “Самушил” хөдөлмөр зуучлалын төв хамтран оролцсон бөгөөд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст одоогийн байдлаар 30 гаруй аж ахуйн нэгж байгууллагын 250 гаруй сул чөлөөтэй ажлын байр байгаа юм.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook