быстрый займ на карту
Үзсэн: 222

ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭДЭД ЧИГЛЭСЭН ЭРҮҮЛ МЭНД, ХҮМҮҮНЛЭГИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв, Улсын бүртгэлийн хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улаан Загалмайн хороо хамтран гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх “Гэртээ харих зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн санд тулгалт хийх, дулаан хувцас хунар олгох, мөн “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн дундах тэмбүүгийн халдварыг илрүүлэх, эрүүлжүүлэх, зорилготой нэгдсэн арга хэмжээг өнөөдөр дүүргийн 12 дугаар хорооны “Шэжид дүг” Өрхийн эрүүл мэндийн төвд зохион байгууллаа.

Арга хэмжээгээр биеийн ерөнхий үзлэг, зүрхний цахилгаан бичлэг, цусны даралтын хэмжээ, уушгины рентген,  сүрьеэгийн эмчийн үзлэг, арьс харшлын эмчийн үзлэг, сэтгэцийн эмчийн үзлэг, БЗДХ, ХДХВ,ДОХ-ын түргэвчилсэн шинжилгээ зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг хүргэн ажиллалаа.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook