УЛСЫН БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЭНЭ БЯМБА ГАРАГТ БОЛНО

Монгол Улс Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тохиож буйтай холбогдуулан салбарын ололт амжилтыг олон нийтэд мэдээлж сурталчлах, улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлж буй үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр буюу энэ Бямба гарагт Улсын бүртгэлийн байгууллагын бүх газар, хэлтэст “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулахаар болов. Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нэг цонхны үйлчилгээний танхим болон 1-19 хорооны цогцолбор байранд бямба гарагт зохион байгуулна.

Leave a Reply

  • Facebook