“ЧИНГЭЛТЭЙН ХӨГЖИЛД-ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” АНХДУГААР ЧУУЛГАНЫ МЭДЭЭЛЭЛ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас залуучуудын санал бодлыг сонсох, оролцоог дэмжих зорилгоор“Чингэлтэйн хөгжилд-Залуучуудын оролцоо” анхдугаар чуулганыг 2014 оны 12 дугаар сарын 25 өдөр зохион байгууллаа. Чуулганд дүүргийн Аж ахуйн нэгж байгууллага, хороодын манлайлагч залуучуудын төлөөлөл 300 гаруй хүн оролцлоо.

”Чингэлтэйн хөгжилд-Залуучуудын оролцоо” чуулганыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2014 оны Нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт, бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл хийлээ. Дүүргийн Засаг Д.Ганболд дарга чуулганд амжилт хүсч илгээсэн илгээлтийг Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат хүргэлээ.

Чуулган 3 үе шаттайгаар зохион байгуулагдсан.

Лекц:

  • “Насан туршийн боловсролд суралцахуй, түүний ач холбогдол”
  • “Бизнесийн шинэ санааг хэрхэн ажил хэрэг болгох нь”
  • “Залуучуудын оролцоонд тулгуурласан нийгмийн харилцааг идэвхжүүлэх нь” сэдвээр Монголын эмэгтэй эрдэмтдийн холбооны эрдэмтэн судлаачид тавьж, залуучууд сонирхсон асуултандаа хариулт авлаа.

Хэлэлцүүлэгт:

  • “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”
  • “Залуучуудын боловсрол соёлыг дэмжих”
  • “Залуучуудын эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, дэмжих”
  • “Залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх”
  • “Залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй мэргэжилтэн, бүлэг, нэгдэл, сайн дурын байгууллагуудыг чадавхжуулах” сэдвээр 5 бүлэг болж, салбар хуралдааныг зохион байгуулсан. Салбар хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг танилцуулж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар саналаа танилцуулсан.

Хүндэтгэлийн арга хэмжээнд:

Чингэлтэй дүүргийн “Шилдэг 9 залуу” шалгаруулах шалгаруулалтанд 43 залуучуудын материал ирүүлснээс Ажлын хэсэг Шилдэг 9 залууг тодруулан, “Хүндэт өргөмжлөл” мөнгөн шагналаар урамшуулж, алдаршуулах арга хэмжээг зохион байгуулав.

2014 оны шилдэг залуугаар:

  • Шилдэг “Бизнес эрхлэгч залуу” 4-р хорооны иргэн, “Билгүүн засаг” ХХК-ийн ерөнхий захирал Б.Золбадрал
  • Оюунлаг залуу” 18-р хорооны иргэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас “Барагшун агуулсан тэжээлийн нэмэлт бэлтгэх арга” бүтээлээр алтан медаль, Дэлхийн шилдэг зохион бүтээгч шагналыг хүртсэн Т.Энх-Оюун
  • “Эр зоригтон” 16-р хорооны иргэн Онцгой байдал, гал унтраах 10-р ангид 14 жил гал унтраагчаар ажиллаж олон удаа хүний амь нас, эд хөрөнгийг галын аюулаас аварсан ажилтан Х.Эрдэнэбаатар
  • Бүтээлч, хөдөлмөрч залуу” 18-р хорооны иргэн Ж.Тунгалагтуяа
  • Хүмүүнлэг үйлстэн залуу ” 7-р хорооны Т.Түвшинтөр
  • Авъяаслаг залуу” Монголын хөөмэйчдийн улсын уралдааны Шилдэг хөөмэйч, Газар дэлхийн амьсгаа Олон улсын наадмын Гранпри шагналт, Хөсөгтөн хамтлагийн хөөмэйч, 4-р хорооны иргэн В.Батзориг
  • Тамирчин залуу” 9-р хорооны иргэн Самбо бөхийн дэлхийн аварга, Жудо бөхийн Чингис хаан Гранпри тэмцээний хошой алтан медальт Д.Сумъяа
  • “Шилдэг оюутан” ХААИС-ийн оюутан, 3-р хорооны иргэн Э.Анударь
  • Тэргүүний залуу” Жудо бөхийн тив, дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, 10-р хорооны иргэн М.Уранцэцэг

Дүүргийн хөгжилд залуучуудын оролцоо, санал санаачлагыг сонсож байгаад чуулганд оролцогч залуучууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дэвшүүлсэн санал, санаачлагаа ажил хэрэг болгон,хамтран ажиллахыг нийт залуучууддаа уриалсан.

 

20141225_173036IMG_9384

Leave a Reply

  • Facebook