быстрый займ на карту
Үзсэн: 138

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 06 дугаар Тушаалаар Дүүрэг, хороодын ажлын явцын Хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах Удирдамж батлагдсан бөгөөд энэхүү ажлыг хийж гүйцэтгэх Ажлын хэсгийн ахлагчийн хувьд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол тодорхой үүрэг чиглэлийг Ажлын хэсэгт өглөө.

Хяналт шалгалтын хүрээнд Дүүргийн Шуурхай штабын үйл ажиллагаа болон Нийслэлийн Шуурхай штабтай хамтран ажиллаж байгаа байдал, Эрсдэл өндөр бүхий айл өрхүүдэд Зөвлөмж, Сэрэмжлүүлэг хүргэх, айл өрхийн пийшин, зуухны бүрэн бүтэн байдалд хяналт тавих, түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих, Сайжруулсан шахмал түлшний хангалт, нөөц бүрдүүлэлт,хүртээмжтэй байгаа эсэхэд хяналт тавих,Сайжруулсан шахмал түлшийг дамлан худалдаалж байгаа эсэхэд хяналтыг тавьж ажиллах юм.

Чингэлтэй дүүрэгт ажиллах Ажлын хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ДБХХ-ийн дарга Н.Гантулга, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Захиргааны хэлтсийн дарга Ж.Амармаа, НЦУГ-ын ЭХТ-ийн Ахлах байцаагч А/д Д.Батбаяр, НОБГ-ын мэргэжилтэн А/х Ч.Батболд, ЧД-ийн ОБХ-ийн Орлогч А/ч Б.Амандых болон холбогдох ажилтнууд оролцож хяналт шалгалтын ажлыг явуулж байна.

Leave a Reply

  • Facebook