быстрый займ на карту
Үзсэн: 246

НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ШАГНАЛААР ШАГНАВ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа алба хаагчдыг нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнах шагналын үйл ажиллагаа боллоо. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар гардуулж, НИТХ-ын “Хүндэт тэмдэг”-4, НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-2, НИТХ-ЫН  “Хүндэт үнэмлэх”-13 албан хаагч тус тус шагнагдсан.

 Мөн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ нэр төртэй биелүүлж, өөрийн гэр орон, амины сууцныхаа халаалт, дулааныг дэвшилтэд технологи ашиглан бүрэн шийдвэрлэж агаар, орчны бохирдлыг бууруулах ажилд идэвх санаачилгатай оролцсон 26 өрхийг дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнасан юм.


Leave a Reply

  • Facebook