быстрый займ на карту
Үзсэн: 216

ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамж, “Түүхий нүүрс тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж, хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа С.Эрдэнэбаяр, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ахлагч Б.Батцэрэн нар дүүргийн гэр хорооллын 7-19 дүгээр хороодын хэсгийн ахлагч нартай 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хурал зохион байгуулж, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, захирамжийг хэрэгжүүлж ажиллах, сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар болон түүхий нүүрсийг айл өрх, иргэд түлж хэрэглэж буй эсэхэд хяналт тавьж ажиллах, мэргэжлийн байгуулллагатай хамтран айл өрхүүдэд хийгдэх үзлэг шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч, мэдээ мэдээллээр хангаж ажиллалаа.

Leave a Reply

  • Facebook