быстрый займ на карту
Үзсэн: 147

НИЙСЛЭЛИЙН 380 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон медалиар шагнасаныг 2019.10.30-ны өдөр гардуулав.

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч орлогч Ж.Чимэдцогзол Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал нар “Алтан гадас” одонгоор 9, Цэргийн гавъяаны одонгоор 3, Хөдөлмөрийн хүндэт медалиар 11 хүнд тус тус шагналыг гардуулсан юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын шагнал болох Худалдаа үйлдвэрлэлийн “Тэргүүний ажилтан” тэмдгээр 7, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг”-ээр 4, Улаанбаатар хотын Ерөнхий Менежерийн өргөмжлөлөөр 1 хүнийг тус тус шагнасан юм.

 

Leave a Reply

  • Facebook