быстрый займ на карту
Үзсэн: 167

АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 06 дугаар Тушаалаар Дүүрэг, хороодын ажлын явцын Хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах Удирдамж батлагдсан бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулсан Ажлын хэсгүүд хяналт шалгалтын мэдээ тайлан танилцуулах хуралдааныг дүүргийн Шуурхай Штаб дээр зохион байгууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол хяналт шалгалтын тайлан мэдээг сонсоод Нийслэл, Дүүргийн Онцгой Комиссын хуралдаанд танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цаг алдалгүй тодорхой шийдвэрүүдийг гаргуулж ажиллах нь зүйтэй юм гэдгийг онцлон хэллээ.

Чингэлтэй дүүрэгт ажилласан Ажлын хэсэгт Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ДБХХ-ийн дарга Н.Гантулга, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Захиргааны хэлтсийн дарга Ж.Амармаа, НЦУГ-ын ЭХТ-ийн Ахлах байцаагч А/д Д.Батбаяр, НОБГ-ын мэргэжилтэн А/х Ч.Батболд, ЧД-ийн ОБХ-ийн Орлогч А/д Б.Амандых болон 3 тээврийн хэрэгсэл, холбогдох 17 ажилтан, албан хаагчид оролцож хяналт шалгалтыг зохион байгууллаа.

 

Leave a Reply

  • Facebook