быстрый займ на карту
Үзсэн: 221

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО

Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар Захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах хүрээнд дүүргийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг өнөөдөр/2019.10.31/ зохион байгууллаа. Дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Ж.Эрдэнэбат хуралдааныг удирдан явуулсан бөгөөд гарсан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэхэд албан тушаалтан, ажилтан, албан хаагчид хүлээсэн үүргээ хариуцлагатай биелүүлэх, аливаа илэрсэн зөрчил дутагдлыг цаг алдалгүй шийдвэрлэж ажиллахыг онцлоод, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээтэй холбогдуулж үүрэг чиглэл өглөө. Хуралд Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28 – ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай” 06 дугаар Тушаалаар Дүүрэг, хороодын ажлын явцын Хяналт шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулах Удирдамж батлагдсан бөгөөд энэхүү ажлыг зохион байгуулсан Ажлын хэсэг хяналт шалгалтын мэдээ тайлангаа Дүүргийн Онцгой Комиссын өргөтгөсөн хуралдаанд танилцуулсан юм.
Тус хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн Штабын дарга Хурандаа Ж.Болдбаатар оролцож хяналт шалгалтын ажлын үр дүн, дүгнэлт, гарсан саналуудтай холбогдуулж тулгамдсан асуудлуудыг уламжлах, холбогдох газруудын шийдвэрийг гаргуулж ажиллахад онцгой анхаарч ажиллах болно гэж онцлон хэллээ.
Чингэлтэй дүүрэгт ажилласан Ажлын хэсгийн гишүүн Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын ДБХХ – ийн дарга Н.Гантулга,Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Захиргааны хэлтсийн дарга Ж.Амармаа,НЦУГ – ын ЭХТ – ийн Ахлах байцаагч А/д Д.Батбаяр,НОБГ – ын мэргэжилтэн Ахмад Ч.Батболд нар ажилласан хэсгүүдийн талаар товч мэдээллийг мөн танилцууллаа.

Leave a Reply

  • Facebook