быстрый займ на карту
Үзсэн: 130

АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИНЭЛЭГ ТЕХНОЛОГИЙГ СУРТАЛЧЛАХ АЯНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ III БАЙР ЭЗЭЛЛЭЭ

“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” нийслэлийн дэд хөтөлбөрийн хүрээнд Ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг сурталчлах аяныг нийслэлийн 9 дүүрэгт 2019 оны 07 дугаар сарын 03-аас 10 дугаар сарын 15-ны хооронд буюу 3 сарын хугацаанд зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тус аяныг Чингэлтэй дүүрэг амжилттай зохион байгуулж, ахуйн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын мэргэжлийн боловсон хүчний ур чадварыг сайжруулан дүүргийн иргэд, олон нийтийн амжилттай зохион байгуулан III дугаар байрын шагналыг хүртлээ.

Аяны хүрээнд Ахуйн үйлчилгээний шинэлэг технологийг нэвтрүүлж, шинэлэг үйлчилгээ үзүүлж буй ахуйн үйлчилгээний салбарын аж ахуйн нэгж байгууллагуудыy уралдаан зохион байгуулж, шилдгүүдээ шалгаруулсан бөгөөд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа эрхлэгч Грейтматрикс ХХК-ны Матрикс салоны хамт олон Тэргүүн байрыг хүртсэн амжилтыг тус тус үзүүллээ. Мөн Ахуйн үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан тус дүүрэгт үйл ажиллагаа эрхлэгч Монголын үйлдвэрлэлийн хоршооллын төв холбооны ерөнхийлөгч Ч.Алтангааяа, Монголын цаг засварчдын холбооны тэргүүн Ч.Сүрэнхор, Шилмэл торго ХХК-ны захирал Г.Дулмаа нар нийслэлийн Хүндэт тэмдгээр тус тус шагнууллаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook