быстрый займ на карту
Үзсэн: 214

ГАЛЫН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТАД 1700 АЙЛ ӨРХ ХАМРАГДЛАА

Монгол Улсын шадар сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт явуулах удирдамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/399 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 13 ажлын хэсэг гарч 70 алба хаагч 7-19 дүгээр хороодын 1700 айл өрхөд пийшин зуухны аюулгүй байдал, цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдал, зам гарц хааж хашаа сунгасан шинээр барьсан зөрчилд хяналт тавьж гарч болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлыг хангуулах талаар заавар, зөвлөгөө өгч хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.  

 

Leave a Reply

  • Facebook