быстрый займ на карту
Үзсэн: 227

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЗӨВЛӨМЖ ТАРААХ АЖИЛ 95.6 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” A/1016 дугаар захирамж, “Түүхий нүүрс тээвэрлэлт хэрэглээнд хяналт тавих тухай” А/1118 дугаар захирамж,  Нийслэлийн Онцгой Комиссын Орлогч даргын 2019 оны 10 дугаар сарын 28–ны өдөр баталсан “Хяналт шалгалт зохион байгуулах тухай 06 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019  оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус дүүргийн 7-19 дүгээр хороодод 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайжруулсан түлшийг ашиглах, зуухыг галлах зөвлөмжийг хүргэж, иргэдийн санал хүсэлттэй танилцан, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажиллалаа.

Дүүргийн хэмжээнд 8 хэлтэс албаны нийт 937 алба хаагч 3 хоногийн хугацаанд 30126 айл өрхөд сайжруулсан, шахмал түлшний зөв хэрэглээний талаар мэдээлэл, зөвлөмж хүргэж, өрх бүрд пийшин, зуух, галын аюулгүй ажиллагааны талаар заавар зөвлөгөө өгч ажилласан байна.

 

Leave a Reply

  • Facebook