быстрый займ на карту
Үзсэн: 254

10 ДУГААР ХОРООНД ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын удирдамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг, 10 дугаар хорооны Засаг даргын Ажлын алба, хэсгийн ахлагч нарын 29 ажилтан алба хаагч Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалтыг 10 дугаар хорооны 107 айл өрхөд зохион байгуулан ажиллаж 73 зөрчил дутагдлыг илрүүлж 42 зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч заавар зөвлөгөө өгч зөвлөмж тарааж ажиллалаа гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook