быстрый займ на карту
Үзсэн: 265

ИРГЭДЭД ЗААВАР, ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ, ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын шадар сайдын баталсан Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын үүрэг хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоол, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалт явуулах удирдамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын А/399 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, аливаа болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн орчны аюулгүй байдлын стандарт, шаардлагыг мөрдүүлэх, зорилгоор “Бидний эрүүл мэнд-Аюулгүй байдал” өдрийг зохион байгуулж 11 дүгээр хорооны иргэдэд гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Онцгой байдлын хэлтсээс 1 автомашин, 12 алба хаагч гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг-2 ажилтан , 11 дугаар хорооны Засаг даргын ажлын алба, хэсгийн ахлагч нарын 15 ажилтан нийт 29 ажилтан, алба хаагч ажиллаж байна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

  • Facebook