быстрый займ на карту
Үзсэн: 274

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ЦАС ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Нийслэл хотод цас орж цаг агаар хүйтэрч авто болон явган хүний замд хальтиргаа гулгаа үүсээд байна. Тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон, явган зорчигчдын аюулгүй зорчих нөхцөлийг хангах үүднээс Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас цас мөсний цэвэрлэгээний ажилд онцгой анхааран ажиллаж байгаа юм. 2019 оны 11 дүгээр сарын 11, 12 өдрүүдэд орсон их бага хэмжээний цас оролтоор “Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цасыг цэвэрлэх, хальтиргаа, гулгаа арилгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд 15 хүний бүрэлдэхүүнтэй жолооч, ачигч, зам талбайн 108 үйлчлэгч, цас шүүрдэгч, цас түрэгч, давс цацагч бүхий тусгай зориулалтын камаз маркын 2 авто машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

2019-2020 оны Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд тусгай зориулалт бүхий нийт 465 тонн бодис нөөцөлснөөс 1, 2, 3 дугаар бүс болох төвийн хороо, гэр хороолол болон зуслангийн бүсийн хатуу хучилттай болон чулуун замуудад нийт 133 тонн тусгай зориулалтын бодис цацалт хийж 332 тонн нөөцтэй үлдээд байна.

 

Leave a Reply

  • Facebook