быстрый займ на карту
Үзсэн: 720

“ДЭД БҮТЦИЙН ТӨВ” НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төсөл амжилттай хэрэгжиж өнөөдөр/2019.11.12/ нээлтээ хийлээ. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 27-ний 14/01 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн орон сууц, дэд бүтцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрт дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан юм.

Нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч бөгөөд 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав болон иргэд оролцлоо. Уг Дэд бүтцийн төв дүүргийн 7 дугаар хорооны Хувьсгалчдын 11-15 дугаар гудамжны 221 нэгж 14 га газрыг хамарч байгаа бөгөөд ашиглалтад орсоноор 200 орчим айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд холбогдсон юм.

 

Leave a Reply

  • Facebook