быстрый займ на карту
Үзсэн: 225

Ц.УЯНГА: ГЭГЭЭЛЭН ТӨВ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БАГАЧУУДАД БИЕ ДААН ХӨГЖИХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн төлөөх Гэгээлэн хөгжлийн төвд 30 гаруй хүүхэд, багачууд нөхөрлөж хамтдаа суралцаж, хөгжиж байна.

Гэгээлэн төвийн Гүйцэтгэх захирал Ц.Уянга: Манай Гэгээлэн төв нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгээр 2016 онд шинэ байрандаа орж үйл ажиллагаагаа тогтмолжуулан ажиллаж байна. Бид мэргэжлийн хөдөлгөөн засалч нартай хамтран хөдөлгөөний тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эхчүүдэд хөдөлгөөний дасгал эмчилгээ, Японы цэцэрлэгийн багш нартай хамтран цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадаагүй болон завсардсан хүүхдүүдэд бүлгийн сургалтыг зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр сургалтууд нь хүүхдүүдэд бие даан хөгжиж, нийгэмших боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.

Мөн өөрийгөө илэрхийлэх дадлыг олгох зургийн сургалт, ахуйн дадал хэвшлийг эзэмшүүлэх оёдол гар урлал, нарийн боов хийх сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Манай төвийн  хүүхдүүдийн эцэг эхчүүд хүүхдүүдээ дэмжин өөрсдийн санаачилгаар эдийн саван үйлдвэрлэн худалдаанд гаргаж байгаа нь өөрсдийн амьдрал ахуй болон төвийн үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болдог юм. Бид нутгийн захиргааны байгууллага болон төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдгээрийн эцэг эхчүүдийн хөгжлийг дэмжих бүтээлч ажлуудыг тогтмол зохион байгуулдаг бөгөөд цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж шинэлэг төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook