быстрый займ на карту
Үзсэн: 342

ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр/2019.11.19/ боллоо. Зөвлөгөөнийг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат удирдан явуулж цаг үеийн асуудлуудаар үүрэг даалгавар өглөө.

Монгол улсын Засгийн газрын 62 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэг 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбоотойгоор дүүргийн шуурхай штабт ирж буй гомдол, мэдээллийг нарийвчлан ангилж, зөрчлийн дагуу авсан арга хэмжээг дэлгэрэнгүй танилцуулж үр дүнгийн үзүүлэлтийг тодорхой болгож бодит мэдээллийг өгөх, дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшийг борлуулахад хүндрэлтэй өндөрлөг цэгүүд болон явуулын борлуулалтын цэгүүдийн байрлах маршрутыг гаргах, Улаанбаатар хотод байгаа бүх төрлийн уурын болон нам даралтын зуухнуудыг 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр гэхэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай захирамж батлагдсаны дагуу дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй уурын болон нам даралтын зуухнуудын технологийн шинэчлэлийн ажилд анхаарч ажиллах, зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс сэргийлж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэгийг нэмэгдүүлэх, халтиргаа гулгааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагууд гаднах орчны талбайн цас мөсийг цэвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих, дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний усны халиа үүсч иргэд болон автомашин зорчиход хүндрэлтэй байдал үүссэн газруудын халиа мөстлөгийг яаралтай арилгах, орон даяар явагдах орон сууцны тооллого болон хүн амын нэгдсэн тооллогод бэлтгэн ажиллах талаар дүүргийн хэлтэс, албадын дарга нарт үүрэг чиглэл өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook