быстрый займ на карту
Үзсэн: 163

ГЭР ХОРООЛЛЫН АЙЛ ӨРХҮҮДИЙН ГАМШИГ ОСОЛ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайд, Чингэлтэй дүүргийн Засаг даргын баталсан удирдамж, Засаг даргын Тамгын газрын даргын А/399 дугаар тушаалын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн гэр хорооллын айл өрх, нийтийн байрны барилга байгууламжид гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртлэх хугацаанд Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер бүрэлдэхүүн болон Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн ажилтан, хороодын Засаг дарга, ажлын алба, хэсгийн ахлагч, Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус ажилтан, нийт 492 ажилтан, алба хаагч нар хамтран зохион байгууллаа.

Шалгалтаар дүүргийн 7, 8, 9, 10, 11, 12 дугаар хороодын 5153 айл өрх, 12 нийтийн байрны барилгад шалгалтыг явуулж, 2514 зөрчил илрүүлж, газар дээр нь 416 зөрчлийг арилгуулж, холбогдох иргэдэд байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 12-ыг бичиж хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж, айл өрхийн нам даралтын зуухны галын аюулгүй байдлыг хангуулж, 5280 ширхэг заавар зөвлөмжийг иргэдэд олон нийтэд, тарааж ажиллалаа гэж ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС МЭДЭЭЛЛЭЭ.

Leave a Reply

  • Facebook