быстрый займ на карту
Үзсэн: 196

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ “ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЭЭЛТЭЙ ОРЧИНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” УРИАТ АЯНД НЭГДЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас агентлагийн нэрэмжит тугийг өнөөдөр/2019.11.20/  гардан авлаа. Арга хэмжээнд дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга А. Дамцагдорж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн гишүүд оролцлоо.

Монгол улсын Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцод 2008 онд нэгдэн орж 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Монгол улсын засгийн газрын 2017 оны 321 дүгээр тогтоолыг тус тус үндэслэж мөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх олон нийтийн ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодиттойгоор хангах, тэдний амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тулгамдаж буй нийгмийн асуудлыг шат шатанд шийдвэрлэхэд нөлөөлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн 6 дүүргийн дунд агентлагийн нэрэмжит энэхүү тугийг “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриан дор өртөөлөн аялуулах аяныг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа юм.

 

Leave a Reply

  • Facebook