быстрый займ на карту
Үзсэн: 169

“ГОО МАРАЛ” СУУРЬ БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудын сурч боловсрох, хөгжих, чанартай боловсрол эзэмших нөхцөл боломжийг бүрдүүлэхэд өөрийн мэдлэг чадвар, оюун ухаанаа зориулж байдаг олон мянган багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг бөгөөд өөрийн эзэмшсэн мэргэжил, ажлын дадлага туршлагадаа тулгуурлан байгуулсан “ГОО МАРАЛ” Суурь боловсролын Академийн үйл ажиллагаатай Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Я.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Бага боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Дамиран нар танилцлаа.

Тус академи нь байгуулагдаад удаагүй ч хүүхэд багачуудын очих дуртай, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх бүхий л боломжийг нь бүрдүүлсэн төдийгүй оюун ухааныг нь хөгжүүлэх төрөл бүрийн тоглоом наадгайг зааж сургах, биеэ хамгаалах урлаг, спорт, бүжгийн хичээлийг заадаг бөгөөд Академийн Захирал Д.Сувдаа цаашид хэл ярианы бэрхшээлтэй бага насны хүүхдүүдийг хүлээн авч мэргэжлийн эмч, багш нарын оролцоотой зүгшрүүлж, сургуульд ороод ямар нэг хүндрэлгүй суралцах боломжтой болгох тал дээр Чингэлтэй дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтарч ажиллах чиглэлээр санал солилцлоо. 

Хүүхэд багачуудын төлөө сэтгэл оюунаа зориулан ажиллаж байгаа “ГОО МАРАЛ” суурь боловсролын Академийн багш, сурган хүмүүжүүлэгчид нарт амжилт бүтээлийн дээдийг хүсч, БСШУСЯ-аас гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургах арга зүйн номнууд болон Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тараах материалыг дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook