быстрый займ на карту
Үзсэн: 402

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧ, БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, төгсөгчдийг ажлын байранд зуучлах зорилгоор ажил олгогч, баялаг бүтээгчдийн зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Тус зөвлөгөөнийг нээж Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат үг хэлж иргэдийн өмнө тулгамдаж буй амин чухал асуудал болох хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хүртээмжтэй ажлын байрыг бий болгоход хамтран ажиллаж байгаа дүүргийн хэлтэс, албад болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд талархаж байгаагаа онцолсон юм. Мөн зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, хэлтэс, албадын дарга нар, дүүргийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, иргэд оролцсон юм.

 

Leave a Reply

  • Facebook