быстрый займ на карту
Үзсэн: 194

ШУУРХАЙ ШТАБ ХУРАЛДЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/686 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Шуурхай штаб байгуулж, бүрэлдхүүнийг томилох тухай” А/729 дугаар Захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын даргын 2019 оны “Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлэх тухай” 01 тоот Албан даалгав гарч энэ хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн ШУУРХАЙ ШТАБ байгуулагдан ажиллаж байна.

Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУУРХАЙ ШТАБ-ын ээлжит хуралдааныг зохион байгуулж, томилгоот бие бүрэлдхүүнд тодорхой чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Leave a Reply

  • Facebook