быстрый займ на карту
Үзсэн: 185

ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО СЭДЭВТ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна.

Энэхүү өдрийг угтаж хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнд тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг тодорхойлох түүнийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах, мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Хүртээмжтэй ирээдүйн төлөө хүн бүрийн оролцоо” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр болон холбогдох албаныхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүд тэдний эцэг эх, асран хамгаалагчид оролцлоо.

Өдөрлөгөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, дүүргийн эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын мэдээлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга, мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургуулийн мэдээ, мэдээллүүдийг танилцуулж, санал солилцож асуулт хариулт өрнүүллээ. 

Leave a Reply

  • Facebook