“Хүнсний эрхийн бичиг” олгох халамжийн үйлчилгээнд санхүүжилт олгох тухай

2013 оны 10 дугаар сарын 21                        Дугаар А/293                         Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.д, 29.2, Төсвийн тухай хуулийн 14.2.3, Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Хүнсний эрхийн бичиг олгох” 172 өрхийн нэрсийг хавсралтаар баталсугай.

2. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ “Хүнсний эрхийн бичиг” –ийн 2013 оны 10 дугаар сарын санхүүжилт 7.960.000 /долоон сая есөн зуун жаран мянга/ төгрөгийг Халамжийн сангаас гаргаж олгохыг Санхүү, Төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

3.“Хүнсний эрхийн бичиг олгох” үйл ажиллагаанд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Нийгмийн хөгжлийн хэлтэс /Э.Энхжаргал/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook