быстрый займ на карту
Үзсэн: 172

ХОМУС БУЮУ ХЭЛ ХУУРЧДЫН АРГА ХЭМЖЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД ОРОЛЦОНО

Чингэлтэй дүүрэг, Оросын Холбооны Улсын Саха /Якут/ улсын Хангаласский дүүрэгтэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Хангаласский дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевичийн урилгаар олон улсын Хэл хуурын өдөрт зориулан зохион байгуулж буй Хомус буюу хэл Хуурчдын арга хэмжээнд оролцохоор Саха /Якут/ улсыг зорих Монгол дахь Хэл хуурын төвийн тэргүүн, дүүргийн Ерөнхий боловсролын 61 дүгээр сургуулийн захирал Ж.Мөнхчимэг тэргүүтэй “Дорнын хүрээ-2” хамтлагын гишүүд,  2019 онд зохион байгуулагдсан Хэл хуур хөгжмийн зэмсгээр тоглогч хүүхдүүдийн анхдугаар уралдааны тэргүүн байрын шагналт сурагчдыг дүүргийн Засаг даргын хүлээн авч уулзан амжилт хүслээ.

Тэмцээн энэ сарын 30-ны өдөр Саха /Якут/ улсын Покровск хотноо зохион байгуулагдах бөгөөд тус арга хэмжээний хүрээнд 61 дүгээр сургуулийн сурагчид хамтлаг, болон гоцлол төрлөөр хэл хуурын тэмцээнд оролцохоос гадна бүрэн хэмжээний тайлан тоглолтоо толилуулах юм.

Leave a Reply

  • Facebook