быстрый займ на карту
Үзсэн: 187

ЦЭРГИЙН ТАНГАРГИЙН БАЯРТ ОРОЛЦЛОО

Цэргийн албаны 2019 оны хоёрдугаар ээлжийн татлагаар цэргийн жинхэнэ албанд тэнцсэн хугацаат цэргийн албан хаагчид цэргийн албанд дасгах, цэргийн анхан шатны бэлтгэлийг сургалтыг дуусгаж эх орондоо үнэнчийн баталгаа болсон эр цэргийн тангаргаа өргөлөө.

Дүүрэгтэй харилцан ажиллагаатай Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн шинэ дайчдын тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Зэвсэг хүчний Жанжин штабын Ар талын газрын дарга бригадын генерал  М.Эрдэнэдалай, Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга хурандаа Ж.Даваарагчаа нар оролцлоо. Зэвсэгт хүчний ууган 98 жилийн түүхтэй  ангид дүүргээс 5 цэргийн алба хаагч татагдан, энэхүү цэргийн тангаргаа өргөлөө. Цэргийн тангараг өргөсөн дайчид маань мэргэжил сургалтын төвүүдэд сурч мэргэжил эзэмших, улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж алба хаах хугацаандаа цалин авах боломжууд бүрдэж байна.

ЦЭРГИЙН ШТАБ

 

Leave a Reply

  • Facebook