быстрый займ на карту
Үзсэн: 195

“ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨЛӨВШҮҮЛЖ, ЭЭЛТЭЙ ОРЧИНГ НЭМЭГДҮҮЛЬЕ” УРИАТ АЯНЫ ТУГИЙГ ХОРООДЫН ЗАСАГ НАРТ ГАРДУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриат төвийн зургаан дүүргээр өртөөчлөн аялуулах аяныг Чингэлтэй дүүргийн Тамгын газраас эхэлүүлсэн билээ.

Тус аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн хороодын Засаг дарга нарт “Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье” уриат аяны нэрэмжит тугийг дүүргийн хороодын Засаг дарга нарт гардууллаа. Энэхүү туг Чингэлтэй дүүргийн хороо бүрт тодорхой хугацаагаар өртөөчлөн аялах юм. Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 4000 гаруй иргэд оршин суудаг бөгөөд аянд нэгдсэнээр хороо бүр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан ажилтантай болж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй нийгмийн асуудлыг шат шатанд шийдвэрлэхэд нөлөөлөх, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулахад түлхэц болох юм.

 

Leave a Reply

  • Facebook