быстрый займ на карту
Үзсэн: 149

ДҮҮРГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН ДУНД “ӨӨРЧЛӨЛТИЙГ ТА БИД ХИЙНЭ” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

   Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “ӨӨРЧЛӨЛТИЙГ ТА БИД ХИЙНЭ” сэдэвт дэвжээ тэмцээнийг 2019 оны 11 дүгээр сарын 29- ны өдөр Ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн Урлаг зааланд зохион байгуулж, шилдэг сургуулиудыг шалгарууллаа.

Тэмцээний тэргүүн байранд Ерөнхий боловсролын 57 дугаар сургууль, дэд байранд  Ерөнхий боловсролын 23 дугаар сургууль, гутгаар байранд Ерөнхий боловсролын 49 дүгээр сургууль,  тусгай байранд Ерөнхий боловсролын 72 дугаар сургуулийн  багууд тус тус шалгарч, Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Leave a Reply

  • Facebook