быстрый займ на карту
Үзсэн: 182

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын Засаг дарга нарын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааныг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг даалгаврууд өглөө.

Зөвлөгөөнөөр Хүн ам, орон сууцны тооллого, Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн дүн, Монгол Улсын ЗГ-ын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж буй байдал, албан бичиг шийдвэрлэлтийн мэдээ зэрэг асуудлаар мэдээлэл хийж, холбогдох үүрэг даалгаврыг өгсөн юм.

Leave a Reply

  • Facebook