быстрый займ на карту
Үзсэн: 186

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА

Дүүргийн Онцгой комиссын хуралдаан боллоо. Тус хуралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулсан юм.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай”, 2019 оны Чингэлтэй дүүргийн Онцгой Комиссын даргын”Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, түүхий нүүрсний хяналтыг эрчимжүүлэх тухай” 01 тоот Албан даалгавар гарч энэ хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын Засаг дарга нарын ажлын алба болон Орон тооны бус ажилтнуудаас бүрдсэн “ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛ”-ын зэрэгт шилжин ажиллаж байгаа ажлын хэсэгт тодорхой чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

  

Leave a Reply

  • Facebook