быстрый займ на карту
Үзсэн: 162

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД “ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ” 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Дэлхийн 180 гаруй улс орон жил бүрийн 11.25-12.10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөөхгүй” хэмээн илэрхийлдэг. Энэ жил манай улсад “Ойлгоё Хүндэлье-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд Чингэлтэй дүүрэг хамт олноороо хүчирхийллийн эсрэг аянд нэгдлээ.

Leave a Reply

  • Facebook