быстрый займ на карту
Үзсэн: 862

АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТУЛГАМДСАН АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ӨРНҮҮЛЛЭЭ

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, архив албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшин тогтоож, дүгнэлт хийж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлох зорилгоор Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагуудын дунд Архив албан хэрэг хөтлөлтийн сургалт, хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгээр архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд тулгамдсан асуудлууд, түүний шийдэл, цаашид авч хэрэгжүүлэх бүтээлч үйл ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Энэ үеэр Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт идэвх, зүтгэл гарган ажилласан зарим албан хаагчдыг Архивын ерөнхий газрын Тэргүүний архивч, Монголын Залуучуудын холбооны шагнал болон бусад шагналаар шагнаж урамшууллаа.

Leave a Reply

  • Facebook