быстрый займ на карту
Үзсэн: 669

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ФОРУМ БОЛЛОО

Монгол Улсын Засгийн Газар, Швейцарын Холбооны Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хэрэгжиж буй ЗАСАГЛАЛЫГ ДЭМЖИХ, ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ төслийг бүрэлдэхүүн хэсэг болох “Иргэдийн оролцоо-II” төсөл нь иргэдийн оролцоог хангах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх зорилгын хүрээнд  өнөөдөр/2019.12.07/ Чингэлтэй дүүргийн залуучуудын форумыг зохион байгууллаа.

Тус форумын нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж. Эрдэнэбат оролцож хүн амын хамгийн идэвхтэй хэсэг болох залуучууд мэдлэг боловсролтой, хөдөлмөрч, зөв хандлагатай, нийгэмдээ манлайлагч байж, ажил мэргэжил, оюун ухаанаараа гэр бүл, дүүрэг орон нутаг, улс эх орныхоо хөгжлийг авч явах нэг том хүч нь залуучууд юм гэж онцлон хэлээд мөн уг арга хэмжээг зохион байгуулагчид болон оролцогч  залуусд амжилт хүссэн юм.

Leave a Reply

  • Facebook