быстрый займ на карту
Үзсэн: 336

ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ЧИГЛЭЛЭЭР ЗӨВӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажлын чиглэлээр дүүргийн Цагдаагийн газрын 1, 2 дугаар хэлтэс, дүүргийн Замын цагдаагийн тасагтай хамтран зөвлөгөөнийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд дүүргийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан ахлах прокурор Ж.Бат-Эрдэнэ, Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Отгонбаатар, 2 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Б.Болдбаатар, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд тавих хяналтын ажил хариуцсан хяналтын прокурорууд, Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч, цагдаагийн дэд хурандаа И.Шагдарсүрэн болон зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 89 албан хаагч нар оролцлоо.

 Мөн тус зөвлөгөөний үеэр дүүргийн прокурорын газар, Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтсээс зохион байгуулсан “Баярлалаа байцаагчаа” хэсэгчилсэн арга хэмжээнд бусдыгаа хошуучлан тэргүүлсэн хяналтын прокурор Д.Дэлгэрмаа, нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Г.Дамдинжав нарыг шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

  • Facebook