быстрый займ на карту
Үзсэн: 1049

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ ДҮҮРГЭЭР ШАЛГАРЛАА

Дэлхийн 180 гаруй улс жил бүр 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г нэгдмэл зорилго, нар уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг.

Уг аяныг энэ жил “ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” уриан дор Нийслэл дэх Жендэрийн салбар хорооны санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран зохион байгуулж байна. Аяны хүрээнд нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага болон нийслэлийн Төр, захиргааны байгууллагуудын жендэрийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааг нь үнэлэн, жендэрийн мэдрэмжтэй шийдэл бүхий сайн туршлагыг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор шилдэг байгууллагуудыг шалгаруулахад Чингэлтэй дүүрэг Жендерийн мэдрэмжтэй дүүргээр шалгарсан юм.

Leave a Reply

  • Facebook