быстрый займ на карту
Үзсэн: 400

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН 2019 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЛЭЭ

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн өнөөдөр 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнан танилцууллаа. Мөн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн энэ онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажилласан  алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож алба хаагчдад баяр хүргэн шагналыг гардуулсан юм.

  • “Оны хөдөлмөрийн аварга тэргүүний салаа”-аар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн ахмад Гарамсэдийн Мөнхбат захирагчтай 3 дугаар салаа
  • “Оны хөдөлмөрийн аварга алба хаагч”-аарСургалт  урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Доржпаламын Ариунзаяа
  • “Оны хөдөлмөрийн аварга салааны захирагчийн туслах”-аарГал түймэр унтраах 10 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Галбадрахын Эрдэнэбаатар
  • “Оны хөдөлмөрийн аварга тасгийн дарга”-аар Гал түймэр унтраах 10 дугаар ангийн тасгийн дарга, ахлах ахлагч Баярсайханы Хосбаяр
  • “Оны хөдөлмөрийн аварга шатны техникч”-ээрГал түймэр унтраах 10 дугаар ангийн шатны техникч, ахлах ахлагч Пүрэвийн Баасанцэрэн
  • “Оны хөдөлмөрийн аварга гал унтраах машины жолооч”-оорГал түймэр унтраах 10 дугаар ангийн гал унтраах машины жолооч, ахлах ахлагч Дагвадоржийн Эрдэнэбат
  • “Оны хөдөлмөрийн аварга гал сөнөөгч”-өөргал сөнөөгч, ахлах ахлагч Дашнямын Жанчив нарыг шагнаж урамшууллаа.

 

Leave a Reply

  • Facebook