ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СУРГАЛТ ЭРХЛЭХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/337 тоот тушаалын дагуу Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн 2018 оны 10 сарын 18-ний өдрийн хурлын шийдвэрээр “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийн дэмжлэгтэйгээр Ерөнхий мэргэшил судлалын 1 жилийн хөтөлбөрийг нийслэлд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн.

Дүүргийн Эрүүл мэндийн төвд “Ерөнхий мэргэшил судлал”-ын үндсэн мэргэшлийн сургалтад 2018 онд 15 эмч, 2019 онд 17 резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаа ба Улаанбаатар хот, Төв аймаг, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймгуудаас ирж, элсэн суралцаж байна.

Дүүргийн Эрүүл мэндийн төв нь сургалт эрхлэх эрхтэй байгууллага болсноор суралцагч эмч нарыг “Ерөнхий мэргэшил судлал”-ын олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу сургаж, хэвтэн эмчлүүлэх тасаг болон амбулаторид шууд зөвлөгөө өгч байгаагаараа давуу талтай бөгөөд нийслэлийн Өргөө амаржих газар, хүүхдийн тасаг, дотрын тасаг,  яаралтай тусламж, гэмтэл мэс заслын тасаг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд практик сургалтуудыг хийж байна.

Сургалтыг Анагаах Ухааны магистр 3, тэргүүлэх зэргийн эмч 2, ахлах зэрэгтэй 15 эмч батлагдсан стандарт, хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдгаас Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн хэмжээнд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нь сургалт эрхлэх зөвшөөрөлтэй  анхдагч байгууллага болоод байна.

Leave a Reply

  • Facebook