Судалгааны ажил зохион байгуулах тухай

2013 оны 10 дугаар сарын 18                           Дугаар А/294                               Улаанбаатар хот

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 269-р тогтоол, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдын 2013 оны 1/1546-р албан тоотыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 269-р тогтоолоор батлагдсан өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох улсын хэмжээний судалааг шинэчилсэн аргачлалын дагуу явуулах ажлыг зохион байгуулж гүйцэтгэл үр дүнг тайлагнан ажиллахыг Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс /Ц.Энхболд/-т даалгасугай.

2. Дээрхи ажлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Ж.Эрдэнэбат/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                 Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook