ДҮҮРГИЙН АХМАДЫН ХОРООНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Ахмадын хороо, 19 хорооны Ахмадын зөвлөлүүдийн 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэх тайлангийн хурал боллоо. Энэ үеэр ажил үйлсээрээ хамт олноо хошуучилсан тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөлийг шалгаруулж шагнаж урамшууллаа.

Шагналыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Ахмадын хорооны дарга А.Зул, нийслэлийн Ахмадын хорооны дарга Т.Дашням, Дэд дарга О.Найдансод нар гардуулж өгөв. Тэргүүний ажиллагаатай ахмадын зөвлөл 1 дүгээр байрт 5 дугаар хорооны ахмадын зөвлөл, 2 дугаар байрт 17 дугаар хорооны ахмадын зөвлөл, 3 дугаар байрт 6, 19 дүгээр хорооны ахмадын зөвлөл, тусгай байрт 4, 10, 15, 16 дугаар хороодын ахмадын зөвлөл тус тус шалгарсан байна.

Leave a Reply

  • Facebook