БИТҮҮМЖИЛСЭН ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улcын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/72, А/174 дүгээр хамтарсан тушаал, 2019 оны А/412 дугаар тушаал “Түүхий нүүрсний зохицуулалтын тухай”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны А/749 дүгээр захирамж “Түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай” хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дүүргийн 7-19 дүгээр хороодын айл өрх, аж ахуй нэгж байгууллагаас хураагдсан түүхий нүүрсийг тээвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийт 7 иргэн, аж ахуй нэгж байгууллагын 14.8 тонн нүүрсийг 3 ачааны автомашинаар зөөж тээвэрлэн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жанжин клубыг халаадаг Хоёулаа хүү ХХК-ийн 10 дугаар уурын зууханд хүргэж холбогдох албан тушаалтан нарт хүлээлгэн өгч ажилласан.

Leave a Reply

  • Facebook