ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САЛБАР ЗӨВЛӨЛ ЭНЭ ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл 2019 оны ажлаа дүгнэж, дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх их үйлсэд хамтран зүтгэсэн иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын урьдчилан сэргийлэх баг, гудамж, байрны нийтийн эргүүл, хэв журмын урамшилтай эргүүл, сургуулийн орчинд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий өсвөрийн сэргийлэгч бүлгэмийн гишүүд мөн албаны чиг үүргийнхээ дагуу гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвх зүтгэл, шинэлэг санаа санаачлага гарган ажилласан алба хаагчдынхаа хөдөлмөрийг үнэлж, шагнаж урамшууллаа.

Арга хэмжээнд дүүргийн Засаг дарга, ГХУСАЗСЗ-ийн дэд дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн А.Дамцагдорж, Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, ГХУСАЗСЗ-ийн гишүүн Ц.Алтанцацрал нар болон зөвлөлийн бусад гишүүд оролцсон юм.

  

Leave a Reply

  • Facebook