быстрый займ на карту
Үзсэн: 192

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ, ӨДӨРЛӨГ НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Шинэ жилийн баяртай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газар, Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан “Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулагдах барилга байгууламжууд болон протехникийн хэрэгсэл худалдан борлуулж байгаа байдалд хяналт тавих Гамшгаас хамгаалах болон Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус шалгалт явуулах удирдамж, төлөвлөгөө”, дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын шийдвэрийн дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн орлогч, Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах байцаагч, ахмад Б.Амандых, Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч А.Амартүвшин, Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Т.Түмэннасан нарын бүрэлдэхүүн 12 дугаар сарын 04-31-ний өдрүүдийг хүртэл “Гамшгаас хамгаалах тухай” болон “Галын аюулгүй байдлын тухай” хууль, Гамшгаас хамгаалах улсын хяналтын дүрэм, Гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт техникийн нормативыг үндэслэн тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, караоке, баар, зах, худалдааны төв, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн нийт 17 иргэн, аж нэгж байгууллагуудын барилга байгууламжид хяналт шалгалт хийж 42 зөрчил илрүүлэн газар дээр нь 19 зөрчлийг арилгуулан, бусад 23 зөрчлийг арилгуулах талаар гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 12, мэдэгдэл 5 бичиж холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Удирдамж, төлөвлөгөөний дагуу дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэстэй хамтран 12 дугаар сарын 29-ний өдрийн 11:00-14:00 цагийн хооронд 12 дугаар хороо Анко ХХК-ийн Нарантуул-2 худалдааны төв дээр Онцгой байдлын хэлтсийн 21 алба хаагч, тусгай албаны 1 автомашин, Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 15 алба хаагч, хөдөлгөөнт эргүүлийн 1 автомашин, Анко ХХК-ийн зохион байгуулалт, харуул хамгаалалтын албаны 8 ажилтан нийт 44 ажилтан, алба хаагч, 2 автомашинтайгаар протехникийн хэрэгсэл худалдан борлуулалтын хяналт, гамшиг осол, гал түймэр, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх өдөрлөг нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан 4210 ард иргэдэд урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлгийн материал тарааж, мэргэжил арга зүйн заавар зөвлөмж өгч ажилласан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook