быстрый займ на карту
Үзсэн: 513

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 1-19 ДҮГЭЭР ХОРООДЫН ХЭСГИЙН АХЛАГЧДЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, хороодоос хийж хэрэгжүүлсэн ажил, төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэн, 1-19 дүгээр хороодын хэсгийн ахлагчид 2019 онд хэрхэн ажилласан буюу ололт амжилттай, дутагдалтай зүйлсээ үнэлж дүгнэн тайлангийн хурлаа зохион байгууллаа. Тайлангийн хуралд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нар болон хэлтэс, албадын дарга 1-19 дүгээр хорооны 196 хэсгийн ахлагч оролцсон юм.

Хороодын үйл ажиллагааг бэхжүүлэх, бие даасан байдлыг нэмэгдүүлэх төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор 182 өдөрлөг, үйл ажиллагааг зохион байгуулж 18100 иргэн, 350 сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж 24500 иргэн, 231 удаагийн спорт, соёлын арга хэмжээнд 35252 иргэнийг тус тус хамруулсан байна. Мөн үеэр ажил үйлсдээ идэвх зүтгэл, амжилт гарган ажилласан хэсгийн ахлагч нарыг Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн медалиар шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

  • Facebook