Сургалтанд оролцуулах тухай

2013 оны 10 дугаар сарын 18                                 Дугаар А/293                                                 Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6в, Цагдаагийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Сангийн сайдын 239 дүгээр тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 44 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тайвань улсын Тайпей хотод зохион байгуулагдах “Замын хөдөлгөөний оновчтой зохион байгуулалт” сэдэвт сургалтанд оролцох дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга цагдаагийн хурандаа Д.Мөнхбаатарын замын зардалд шаардагдах 2.340.000 /хоёр сая/ төгрөгийг Засаг даргын Нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Б.Мөнхбат/-т зөвшөөрсүгэй.

2. Сургалтын үр дүнг тайлагнаж, олон улсын туршлагыг дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх талаар бодитой ажил зохион байгуулан ажиллахыг Замын цагдаагийн тасаг /Д.Мөнхбаатар/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                  Д.ГАНБОЛД

Leave a Reply

  • Facebook