быстрый займ на карту
Үзсэн: 870

“Монголын сайхан бичигтэн-2019” уралдааны аваргууд тодорлоо

Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан 23 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулав. Тус уралдааныг сүүлийн гурван жил Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, нар болон нэрт судлаач, эрдэмтэд оролцлоо.

“Монголын сайхан бичигтэн–2020“ улсын уралдаан “Сайхан бичигтэн”, “12 дугаар ангийн сурагчид”, “Бичлэгийн бус бүтээл”, “Мэргэжлийн багш нар”, “1-11 дүгээр ангийн сурагчид”, “Уран бичлэг”, “Насан хүрэгчид” гэсэн долоон ангилалд 4,000 гаруй оролцогч бичвэр, бүтээлээ ирүүлсэн бөгөөд Чингэлтэй дүүргээс нийт 9 сургуулийн 1000 гаруй хүүхэд бүтээлээ явуулан оролцсоноос 5-р сургуулийн 12 А ангийн сурагч Б.Зэсмаа 12-р дугаар ангийн сурагчдын ангилалд тэргүүн байр, мөн ангийн сурагч М.Цэнгүүн 3-р байрыг эзэлсэн байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийг Монгол улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын Үндэсний Зөвлөлөөс “ҮНДЭСНИЙ БИЧГЭЭ ДЭЭДЛЭН ДЭЛГЭРҮҮЛЭГЧ ДҮҮРЭГ”-ээр  шалгаруулсан юм.

Leave a Reply

  • Facebook